Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр халдварын тархалт буурч байгаа талаар мэдээлээд буй. Тодруулбал, халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Өнөөдрийн байдлаар 484.980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ. Харин нийслэлийн хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ. Иймд халдварын тохиолдол буурсан үед иргэд сэрэмжээ алдалгүй, хариуцлагатай байх нь илүү чухал болохыг холбогдох мэргэжлийнхэн сануулж байна.
Нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тархалт буурч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.