Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас вакцин хийлгээгүй хүүхэдтэй цуг ирсэн бол 7 хоног тусгаарлагдана

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 52 секунд

Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

Хэрвээ та гадаадын аль нэг улс орноос Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ.

Түүнчлэн КОВИД-19 вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.

Харин,

  • КОВИД-19 вакцинд хамрагдаагүй
  • КОВИД-19 вакцины бүрэн тун хийлгээгүй
  • КОВИД-19 вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй
  • КОВИД-19 вакцинд хамрагдсан, КОВИД-19 вакцины дараах 14 хоног өнгөрсөнч гэр бүлийн болон асран халамжинд байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн хүн 7 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай.

Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орно. Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, КОВИД-19-ын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж хэвийн амьдралын горимд шилжинэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.