Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийг хэлэлцэж байна.
Хуралдаан хэлэлцэж эхлэнгүүт АН-ын бүлгийн дарга Д.Ганбат төсвийн асуудлаар 3 хоногийн завсарлага хүслээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсөв батлах хуулийн хугацаа тулсан тул өнөөдөр 14.00 цаг хүртэл завсарлага өгье" хэмээж, дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.