Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Монголынхоо ганц бие иргэдэд мэнд хүргэлээ. Тэрбээр "Өнөөдөр дэлхийн синглэчүүдийн өдөр юм байна. Монголынхоо ганц бие иргэдэд баярын мэнд хүргэе" хэмээлээ.