Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орж хагалгааны шарх нь эдгээгүй байх үедээ ковидын анхны тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдсантай холбогдуулан бүтэн 60 хоног ажил дээрээ байрлан аймгийн Онцгой комиссын чиг үүргийг өгч ажилласан юм.

Хагалгааны дараах гам бариагүйн улмаас бие нь дахин өвдөж хоёр удаа хагалгаанд орсон боловч дахин яаралтай хагалгаанд орох шаардлага гарчээ.

Энэ удаад эмч нарын зүгээс түүнийг хагалгааны дараах зургаан сарын гам барих шаардлага тавьсан тул тэрбээр ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар Засаг даргын ажлаа хүлээлгэн өглөө.

АН-ын ээлжит бус их хурлын тэргүүлэгчдийн даргаар Д.Батсайхан сонгогдлоо
АН-ын ээлжит бус их хурлын тэргүүлэгчдийн даргаар Д.Батсайхан сонгогдлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.