Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийснээр уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Үргэлжлүүлэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна.