УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Цэц шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж дүгнэжээ. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Гэтэл өнөөдрийн нөхцөл ямар байгаа билээ. Үндсэн хуулинд заасанд үгээ хэлэх, үзэл бодол эрхээ эдэлсэн хоёр хүнийг цагдан хорьсон байна. Мөн 8 иргэнийг дуудаж байцааж яллаж байна. Өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч нарыг дарамталж байна. Үүнийг хамгаалж ажиллах ёстой Засгийн газар яаж ажиллаад байгаа юм бэ" гэлээ.