Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хууль батлагдсанаар сумдад ажилладаг 280 орчим шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч урамшуулалд хамрагдана“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ШШГЕГ-ын 100 жилийн ой тохиож байгаа тул хэлэлцэх асуудлын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “288.5 дахь хэсэг” гэснийг хасч, 288.5 дахь хэсгийн “тасралтгүй” гэсний дараа “тав болон түүнээс дээш жил” гэж, “алба хаагчид” гэсний дараа “таван жил тутамд” гэж тус тус нэмэх, “урамшлыг 5 жил тутам” гэснийг “урамшууллыг” гэж, “мөнгөн урамшил олгох” гэснийг “урамшуулал олгох” гэж, мөн, төслийн 2 дугаар зүйлийн “2022 оны” гэснийг “2023 оны” гэж тус тус өөрчлөх тухай санал гаргасан байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан "Хуулийн төсөл батлагдсанаар нийт хэчнээн албан хаагчид урамшуулал олгох вэ. Ямар хүмүүс хамрагдах вэ"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 3000 гаруй алба хаагч ажиллаж байна. Улаанбаатарт 1500 гаруй, хөдөө орон нутагт бас 1500 гаруй албан хаагч ажиллаж байна. Хуулийн төсөлд Улаанбаатар хот, аймгийн төвөөс бусад газарт буюу суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад нэмэгдэл олгоё гэсэн асуудал ярьж байна. Ингэснээр 280 орчим албан хаагчид хамаарагдана. Эхний ээлжинд 6 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин цаашдаа жилд 1-2 тэрбум төгрөг зарцуулагдана"

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Онцгой хүнд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдынхаа цалин цавууг нэмэх асуудлыг дэмжихгүй яах вэ. Гэхдээ нэгдсэн бодлого байхгүй учир салбар бүрээр л цалин цавуу нэмэх асуудал орж ирж байна. Төр бодлого гаргах хэрэгтэй" гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.