Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан байдаг.
Үүнтэй холбогдуулан нийт шүүгчийн анхдугаар чуулган маргааш болох гэж байна. Чуулган Төрийн ордоны “Их танхим”-д 8.30 цагаас эхлэх юм.
Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Мөн холбогдох журмын төслийг хэлэлцэх юм.