Facebook болон Instagram, WhatsApp, Messenger зэрэг аппликэйшнууд зургаан цагийн турш сүлжээнээс гарсан үеэр Telegramm платформд 70 сая гаруй хүн шинээр бүртгүүлжээ.
Telegramm-ийг үүсгэн байгуулагч Павел Дуров энэхүү амжилтад сэтгэл хангалуун байгаа бөгөөд чухал үед хариуцлагатай ажилласан нийт ажилтнууддаа баяр хүргэн, урамшуулжээ. Павел Дуров 70 сая шинэ хэрэглэгчтэй болсон талаараа "Бусад платформоос 70 сая гаруй дүрвэгсдийг хүлээж авсандаа маш их баяртай байна" гэжээ.