Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсан иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Энэ асуудлыг эсэргүүцэн АН-ын зарим гишүүд болон бусад иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцруулахаар ХЗДХЯ-ны гадна жагсаад байна. Тэдний жагсаал өчигдрөөс эхэлсэн бөгөөд ХЗДХЯ-ны гадна хоножээ.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, АН-ын гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Хувь улстөрч Дарангуйлагч болох гэсэн санаархал манайд гарч л байсан,бүтэлгүйтсээр өнөөг хүрсэн.Харин цагдааг "дарангуйллын машин" болгон дайруулдаг Лукашенкогийн арга барил хараахан импортлогдоогүй бсан.Ороод ирлээ дээ! Бага дээр нь дарж авахгүй бол Монгол Беларус болно шүү" гэжээ.
Хувь улстөрч Дарангуйлагч болох гэсэн санаархал манайд гарч л байсан,бүтэлгүйтсээр өнөөг хүрсэн.Харин цагдааг "дарангуйллын машин" болгон дайруулдаг Лукашенкогийн арга барил хараахан импортлогдоогүй бсан.Ороод ирлээ дээ! Бага дээр нь дарж авахгүй бол Монгол Беларус болно шүү!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) October 6, 2021