Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сард ажлын хоёр өдөр бүх нийтээрээ амарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож байна. Монголчууд Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Энэ өдөр арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт таарч байна.

Мөн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг нь бас баасан гарагт таарч байгаа юм.

Тодруулбал монголчууд эл хоёр өдөрт бүх нийтээрээ амрах хуультай. Учир нь Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, 2012 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулжээ. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой тохиох аж.

АТГ: 63 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна
АТГ: 63 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ