Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Волейболын Үндэсний дээд лиг энэ сарын 19-нд эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 50 секунд

Монголын волейболын холбоо /МВХ/-ны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 19-нд эхэлж 2 сар гаруй үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна.

Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын эзэн, дасгалжуулагч, ахлагч нарын уулзалт 10 дугаар сарын 6-ны 18 цагт МҮОХ-ны байранд болно гэж МВХ-ноос мэдээллээ.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байсан энэхүү тэмцээний зохион байгуулах зөвшөөрлийг УОК-оос өгсөн бөгөөд үзэгчгүй болох юм. Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулахаар болсон байна.

Бараа захиалахаар таван сая төгрөг шилжүүлээд залилуулжээ
Бараа захиалахаар таван сая төгрөг шилжүүлээд залилуулжээ
 
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.