Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Дархлаажуулалтын цэгийн эмч, ажилчид Ням гарагт амарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бүрэн тунгийн вакцинжуулалтын ажил амжилттай явж байна. Бүрэн тунд хамрагдсан иргэд 70.7 хувийг эзэлж байна. Гуравдугаар тунд 11 хувь нь хамрагдаад байна.

Олон ажилчинтай байгууллагад очиж үйлчилж байна. Хэвтрийн дэглэмтэй хүмүүст мөн очиж үйлчилж байна. Одоо бид гуравдугаар тунгийн вакцинжуулалтыг идэвхижүүлж байгаа хэдий ч иргэдийн идэвх муу байна.Өнгөрсөн бүтэн сайнд л гэхэд 167 эмч 22 цэгт ажиллаж байхад Улаанбаатар хотын хэмжээнд 772 хүн хамрагдлаа. Иймээс зөвхөн Ням гарагт эмч нараа амраахаар боллоо.

Гуравдугаар тунд хамрагдсан иргэд эрсдлээс хамгаалагдаж байна. Мөн хамрагдахыг уриалж байна. Машинтай сайн дурын ажилчид 550 гаруй бүртгэгдсэн. Өнөөдөр 15 хүний гэрээ хийгээд ажилд нь оруулсан. Машинтай сайн дурын ажилчид өдөртөө 50 мянган төгрөгний цалинтай ажиллаж байна. Идэвхитэй оролцож байгаа хүмүүсдээ талархлаа. Сайн дурын ажилчиддаа талархлаа" гэлээ.

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхыг үүрэгдэв
Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхыг үүрэгдэв
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.