Ардчилсан намаас "Одоо боллоо" бүх нийтийн цуглааны талаар мэдээлэл хийн аравдугаар сарын 1-нд буюу маргааш бүх нийтийн цуглааныг зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан цуглааныг зохион байгуулагчдад цагдаагийн байгууллагаас шаардлага хүргүүллээ.
Тодруулбал "Жагсаал цуглаан хийх талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад санал хүргүүлсэн. Жагсаал зохион байгуулахгүй байх хариу ирсэн. Маргааш та бүхэн тайван жагсаал хийх талаараа мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулахыг хориглох шаардлага хүргүүлж байна. Таныг жагсаал цуглааны тухай хуулиа дагаж мөрдөнө найдаж байна. Жагсаалаас гарсан аливаа эрсдэлийг зохион байгуулсан хүн хариуцах ёстой" гэв.