Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Ковидын хууль нэрээр дарангуйллыг бий болгож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Ардчилсан намаас "Одоо боллоо" бүх нийтийн цуглааны талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "АН аравдугаар сарын 1-нд "Одоо боллоо" бүх нийтийн цуглааныг зохион байгуулна. Учир нь эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляц хоёр оронтой тоо руу дөхлөө. Ковидын хууль нэрээр дарангуйллыг бий болгож, ААН-үүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байна. Тиймээс дарангуйллын хээрийн сургууль буюу КОВИД-19-ийн хуулийг цуцлахыг шаардаж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс цуглаанд ирж, үзэл бодлоо илэрхийлэхийг урьж байна" гэлээ.

АН-ын гишүүн М.Тулгат "Бид 7 хоногийн өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагадаа нийгэм, эдийн засагт тулгамдаад асуудалд Засгийн газар яаралтай арга хэмжээ авах 5 шаардлага хүргүүлсэн. Ковид цар тахлын хууль нэрийн дор төсвийн хулгайгаа болих шаардлага тавьсан. Засгийн газар өчигдөр хуралдсан ч бидэнд ямар хариу өгсөнгүй. Бидний шаардлагад арга хэмжээ авсангүй. Тиймээс бид төлөвлөсөн ёсоороо "Одоо боллоо" гэсэн жагсаалаа хийх болно. Төрийнхөн хууль дүрмээ зөрчдөг. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахиж жагсах болно" хэмээсэн юм.

МҮЭХ: Цалин, тэтгэврийг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхийг улсын төсөвт суулгахыг шаардаж байна
МҮЭХ: Цалин, тэтгэврийг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхийг улсын төсөвт суулгахыг шаардаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд