Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: “Глобал“ санд бүртгэлтэй сайн дурын ажилчид өдрийн 50 долларын урамшуулалтай ажиллаж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

No description available.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Хүний нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар 239 резидент эмч ажиллаж байна. "Глобал сан"-гийн санхүүжилтээр 50 долларын урамшуулалтайгаар сайн дурынхныг ажиллуулж байна. 207 хүн ирэх ёстойгоос 111 хүн ажиллаж байна. МУЗН-ээс 187 хүн ажиллах ёстойгоос 57.2 хувь нь ажиллаж эхэлсэн.

Эмнэлгийн салбарт эрчимт эмчилгээний таван оронд нэг эмч, нэг сувилагч ажиллах ёстой. Ердийн үед стандарт хангасан хүний нөөц хомсдол байдаг. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч болон сайн дурын шугамаар ажиллах иргэдийг цар тахлын хариу арга хэмжээнд оролцохыг уриалж, гуйж байна. Эмнэлгийн биш мэргэжлийн 910 хүн нийслэлийн хэмжээнд сайн дурын ажлын байранд ажиллах бололцоотой. Эдгээр хүмүүст богино хэмжээний сургалт хийгээд, хариу арга хэмжээнд оролцох боломжтой" гэлээ.

Цар тахлын үед гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бэрхшээл тулгарч байгааг эрүүл мэндийн байгууллагынхан хөндөж байна
Цар тахлын үед гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бэрхшээл тулгарч байгааг эрүүл мэндийн байгууллагынхан хөндөж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц