НОК, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр орны хүртээмж, нэмж ор дэлгэх эсэх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хүний нөөц, орыг олноор нь нэмэх нөхцөл боломжийг нь хангаж байж нэмэх шаардлагатай байдаг. Бэлтгэл ажил багагүй хугацаанд хийгддэг гэсэн үг. Есдүгээр сарын 17-нд 150 ор дэлгэсэн бол ирэх аравдугаар сарын 1-нд 300 ор дэлгэхээр бэлтгэж байна. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай 150 хүн ор хүлээж байна гэх мэдээлэл авсан. Ор хангалттай хэмжээнд дэлгэж чадахгүй байгаа шалтгааныг хүний нөөцтэй холбон тайлбарлаж байгаа. Одоогийн байдлаар халдварын бүсэд хоёр мянга ажилтан, алба хаагч ажиллаж байгаа юм байна. Нийт дөрвөн мянга орчим алба хаагч ажиллаж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ хангаллтай байна" гэлээ.