Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.9, өмнөх оны эцсийнхээс 8.9, өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.8, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.6 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7(цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 8.1 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны сард 6 хувь, 2019 оны наймдугаар сард 8.9 хувь, өнгөрсөн оны наймдугаар сард 2.1 хувь гарч байсан бол энэ оны наймдугаар сард 8.9 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 нэгж хувиар нэмэгдлээ.

ЭМЯ: 2515 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа
ЭМЯ: 2515 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.