Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2515 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1067 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1448 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 16 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1185 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 11137
-Хүндэвтэр 6670
-Хүнд 2128
-Нэн хүнд 390 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 62,019 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6616 хүн эдгэжээ. Хэвтэн эмчлүүлж буй 20,325 иргэн байна. Үүний 1504 нь жирэмсэн, 3939 нь хүүхэд байна.