УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ. Хууль зүйн байнгын хороо ирэх аравдугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг батлуулахаар төлөвлөжээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр өнгөрсөн долоодугаар сарын 2-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулан ажиллахаар төлөвлөсөн талаар мэдээлжээ.