АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр орой шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн даваа гаригаас буюу маргаашаасшатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгсөн талаар бид мэдээлсэн. Компаниудын зүгээс даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлжээ.
Өнөөдрийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна.
Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Өнөөдөр Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна гэж АМГТГ-аас мэдээллээ.