Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМГТГ: Даваа гаригаас шатахууны борлуулалт хэвийн горимд шилжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Яг одоо буюу 21.30 цагт АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн даваа гаригаас буюу нөгөөдрөөс шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниудын зүгээс даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна.

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.

С.Амарсайхан: Эмнэлэгт хэвтэхээр ирсэн иргэдийг шууд хүлээн авч, анхан шатны тусламж үзүүл
С.Амарсайхан: Эмнэлэгт хэвтэхээр ирсэн иргэдийг шууд хүлээн авч, анхан шатны тусламж үзүүл
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.