Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Эмнэлэгт хэвтэхээр ирсэн иргэдийг шууд хүлээн авч, анхан шатны тусламж үзүүл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Мөн тандалтаар явж буй өрхийн эмнэлгийнхэнтэй уулзсан байна.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Орны эргэлт удаашралтай байна. Өмнө нь яаралтай тусламжаар авсан хүмүүсээ эмнэлгүүд рүү хуваарилж болж байсан. Одоо нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал их тул хуваарилах боломжгүй болоод байна. Хэвтэх шаардлагатай хүмүүс гэртээ эмчлүүлж байна. Гэртээ хүчилтөрөгч авсан ч бие нь муудаж байна. 200 гаруй хүн хүчилтөрөгчийн зайлшгүй хэрэгтэй, эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Яаралтай тусламж дээр авах гэхээр орнууд нь дүүрчихсэн асуудал хүнд байна. Мөн халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг бүгдийг нь хэвтүүлэх боломжгүй байна" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан "Утсаар өгөх зөвлөгөөгөө өргөн хүрээнд хийх хэрэгтэй. Орны тоогоо нэмэгдүүлж, зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай. Өдөр ирэх тусам халдварын тоо нэмэгдэж, хүн хүч дутагдаж байгааг ойлгож байна. Нэг ч иргэн гадаа орхигдож болохгүй. Эмнэлэгт хэвтэхээр ирсэн иргэдээ шууд хүлээн авах тасагтаа хүлээн авч, анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай. Нааш цааш гүйлгээд байдаг асуудлаа болих хэрэгтэй" гэлээ.

Л.Энх-Амгалан: Улстөрийн зорилгоор намайг Ерөнхий сайд болно гэж худал мэдээлэл тарааж байна
Л.Энх-Амгалан: Улстөрийн зорилгоор намайг Ерөнхий сайд болно гэж худал мэдээлэл тарааж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц