Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ынхан ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН эрх баригчдаас хариуцлага нэхэж байна. Тиймээс УИХ-ын дарга, МАН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр юмуу, маргааш яаралтай хуралдуулахыг шаардаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагатай байхад гадуур дотуур амраад байж болохгүй. Өдөрт 2000-3000 хүн халдвар авч, бензингүй нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоёр жилийн сонгуулиас хойг УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсангүй. Ковидын хуулиар далимдуулж, эрх барьж буй Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа авсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээх шаардлагатай байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөмж өгч байна. Өнгөрсөн гуравдугаар сард МАН 100 жилийн ойгоо Драмын теарт тэмдэглэж халдвар тараах нөхцлийг бүрдүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн институтээс удаа дараа одон медаль тарааж, халдварыг тараасан. Үргэлжлүүлэн сонгуульдаж, орон нутгаар явж, уул овоо тахиж, халдварыг тараасаар л байна.

Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, эрх баригчдаас хариуцлага шаардах болно" гэлээ.

Баян-Өлгий аймгийн шатарчин Е.Жаннур олон улсын тэмцээнд тэргүүлжээ
Баян-Өлгий аймгийн шатарчин Е.Жаннур олон улсын тэмцээнд тэргүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд