Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд 4 тэрбум 773 сая төгрөг зарцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 53.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. Энэ дагуу Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээлж байна.

МАН-аас нэр дэвшсэн, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд 4 тэрбум 773 сая төгрөг зарцуулсан байна. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 741 сая, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 1 тэрбум 175 сая төгрөг зарцуулсан байна.

Аудитын тайлан болон хандив өгсөн иргэн, хуулийн хуулийн этгээдийн мэдээллийг үзэх бол ЭНД дарна уу.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг МЗХ-ны Хүндэт Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь буулгажээ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг МЗХ-ны Хүндэт Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь буулгажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд