Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 33 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг энэ сарын 1-нээс энэ сарын 8-ны өдрийг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан.

Дээрх хугацаанд 5 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ. Үүний дунд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Дашбалбар агсны хүү Д.Гангабаатар нарын хүмүүс багтжээ.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт

д/д

Овог, нэр

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил

Ажилласан байдал

1.

Жүгдэрнамжилын

Батзоригт

Хууль цаазын дунд сургуулийг хуульч, Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улаанбаатар эрдэм судлал дээд сургуульд хууль зүйн магистр хамгаалсан.

Зөвлөлтийн 3-р трестэд слесарь, 31 дүгээр дунд сургуулийн орос хэлний танхимд лаборант, Сүхбаатар аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, хуулийн зөвлөх, “Хулан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Дэлгэрхаан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Сантхаан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Шинэ дэлхий” ХХК-ийн хуулийн зөвлөх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч

2.

Дашбалбарын

Гангабаатар

Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор

3.

Загдхүүгийн

Нарантуяа

ЗХУ-ын Иркутск хотын УИС-ийн хуулийн факультетийг эрх зүйч, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. ЗХУ-ын Иркутск хотын УИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Колумбын Их сургуулийн олон улсын сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Монгол банкны хяналт шалгалтын газарт ажилтан, хянан шалгагч-хуульч, Монгол банкны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, захирал, хяналт шалгалтын газарт орлогч захирал, Монгол шуудан банкны бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал, Хадгаламж банкны эрсдэлийн удирдлага хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд партнерс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, УИХ-ын даргын ажлын албанд зөвлөх, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрт арбиртч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан

4.

Бадарчийн

Нармандах

Цэцэрлэгийн багшийн сургуулийг сурган хүмүүжүүлэгч багш, Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академийн эрх зүйн онолын тэнхимд багш, ахлах багш, ДХИС, ХСИС-ийн төр, захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Үндэсний тагнуулын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, ТЕГ-ын Тамгын газрын захиргаа, эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан, хэлтсийн дарга, орлогч

5.

Аюушийн

Оюунчимэг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.

Эрдэнэт хотын шүүхэд шүүгч, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд засаг даргын зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Улсын нотариатын конторын дарга, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны бодлого зохицуулалтын газрын дарга, “ОМН партнер шип” өмгөөллийн нөхөрлөлийн захирал, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч, ХЗДХЯ-ын харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал

О.Батбаяр: Дельта хувилбар амны хаалтгүй зөрөх төдийд л халдварлах чадвартай
О.Батбаяр: Дельта хувилбар амны хаалтгүй зөрөх төдийд л халдварлах чадвартай
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.