Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 настай хүүхэд тогтоол усанд осолдож, амиа алдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

12 настай хүүхэд тогтоол усанд осолдож, амиа алджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Жалга” гэдэг газарт хүүхэд тогтоол усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж хоёр удаагийн шумбалтаар эргээс 13 метр зайтай, 3.2 метрийн гүнээс 12 настай, эрэгтэй Т-ийн цогцсыг гарган аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн аж.

БИЧЛЭГ: Афганистаны сайд асан Ахмад Садат Германд хоол хүргэлтийн ажилтан болжээ
БИЧЛЭГ: Афганистаны сайд асан Ахмад Садат Германд хоол хүргэлтийн ажилтан болжээ
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.