Өчигдөр XIV Далай лам буюу Арван дөрөвдүгээр дүрийн Далай лам Дээрхийн гэгээнтэн Данзанжамцыг нас барсан хэмээх мэдээ тэрхаад байсан юм. Тэгвэл энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэлийн төлөөлөгч Ж.Одгарьдаас тодрууллаа. "Тэрбээр далай лам нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл. Ямар хүн ийм мэдээлэл гаргасныг мэдэхгүй байна. Тиймээс иргэд худал, ташаа мэдээлэлд автахгүй байхыг сүсэгтэн олондоо хэлье" гэлээ.
Нэмж хэлэхэд, Далай лам нь 1935 оны 7 сарын 6-ны өдөр төрсөн бөгөөд Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь буддын шашны (шарын шашин) сүсэгтнүүдийн тэргүүн. XIV далай ламыг хүн төрөлхтний энх тайванд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1989 онд Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм. XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотод амьдарч байгаа билээ.