Өнөөдрийн БШУЯ-ны хийсэн хэвлэлийн хурлын үеэр БШУ-ны сайд Л.Энх-амгалан төрийн өмчид, их дууд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ СУИС-ийн 500 оюутны кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх талаар хэлсэн юм. Тэгвэл энэ талаар СУИС-ын захирал Э.Сонинтогосоос тодруулахад "СУИС-ийн хичээлийн кредитийн үнэ бусад их, дээд сургуулиудтай харьцуулахад харьцангуй бага тогтоосон байдаг. Манай сургууль энэ жил хөтөлбөрийн шинэчлэлүүдийг хийсэн. Иймд энэ жил шинээр элсэх 500 оюутны нэг кредитийн үнийг сонгосон хөтөлбөрөөсөө хамаарч 9-20 мянган төгрөг хооронд зөрүү гарч байгаа юм. Үүнийг төлбөрийн нэмэгдэлт гэж үзэж болохгүй. Харин хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор хийсэн асуудал. Өөрөөр хэлбэл, энэ жилийн элсэгчид сонгосон чиглэлээсээ хамаарч хөтөлбөрийн шинэчлэлд хамрагдаж байгаа гэсэн үг. 29 хөтөлбөрт энэхүү өөрчлөлт орсон. Хоёрдугаар курсээс дээш оюутнуудын төлбөрт гарсан өөрчлөлт, зөрүү байхгүй. Сайдын тушаалтай холбогдуулан оюутнуудаас сургалтын төлбөрийг нь бүтнээр авахгүй" гэлээ.