Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гражийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан ХСҮТ-д ажилласан юм.
Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гражуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээсэн. Тэгвэл Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, граж өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ.
Уг газрыг чөлөөлсөнөөр ХСҮТ-ийн урьдчилан сэргийлэлт эрт илрүүлгийн төв баригдах юм.
Энэ талаар бид өнгөрсөн долоон хоногт сурвалжилж байсан бөгөөд сурвалжилгыг ЭНД дарж унших боломжтой.