Грек улсад дэгдэж буй түймрийн цар хүрээ улам өргөжсөөр байгаа бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэн, олон зуун гал сөнөөгчид өдөр шөнөгүй түймэртэй тэмцэж байна.
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, "Бид хүний хийж чадах зүйлийг хийсэн байж магадгүй, гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь хангалтгүй байна. Гэр орон, эд хөрөнгө нь шатаж байгааг харсан манай иргэдийн зовлонг би бүрэн ойлгож байна. Урьд өмнө байгаагүй хэмжээний байгалийн гамшигтай нүүр тулж байна. Амь нас, эд хөрөнгөөрөө хохирч буй нийт иргэдээсээ уучлал хүсэж байна" гэжээ.
Нийслэл хотын захад орших Эвиа болон Грекийн бусад хэсэгт хэдэн арван байшин, акр ой мод аль хэдийн шатсан байна. Оршин суугчдыг түймрээс зугтахын тулд арлаас гарахыг тушаасан боловч зарим нь үл хөдлөх хөрөнгөө хамгаалахаар үлдэхээр шийдэж буй нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж.