Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Америкт анх ойн түймрээс сэргийлэх “Smokey Bear” хөтөлбөр эхэлж байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 26 секунд

1944 оны 08-р сарын 09-нд АНУ-д анх удаа түймрээс сэргийлэх “Smokey Bear” бэлгэдлийг сурталчилгаанд ашиглах зөвшөөрлийг ойн хамгаалалтын албанаас гаргажээ.
Дэлхийн 2-р дайны үеэр Америк улс хэзээ хэзээнээс илүү ойн түймрийн аюулд өртсөн байна. Энэ нь Япончууд дайны үед санаатайгаар түймэр эхлүүлж байсан мөн түймрийг зогсоох гал сөнөөгч эрчүүдийн ихэнхи дайнд явсантай холбоотой аж. Ингээд ойн түймрийн эсрэг аян эхлэсэн байна.
1950 оны Нью Мексик мужийн Капитан ууланд гарсан түймрээс гурван сартай, хоёр килограмм жинтэй Америкийн хар баавгайн бамбарууш олсон нь Смоки баавгайн амьд бэлгэдэл болсон байна. Тэд түүнийг ойн түймрийн дунд галаас зугтан модны орой дээр гарсан байхад нь олж аварчээ. Түүнийг авсан түлэгдэлтийнх нь дагуу Халуун Хөлт Тэдди гэж нэрлэсэн боловч тун удалгүй Смоки болгон өөрчилсөн байна. Уг аврах ажилгааг сонссон Нью Мексикийн ойн хамгаалагч Рей Бэлл /Ray Bell/ Смоки бамбаруушийг Санта Фе хотод авчран эхнэр Рут, тэдний хүүхдүүд болох Дон, Жуди нар болон орон нутгийн малын эмч Эдвин Ж.Смитийн тусламжтайгаар асарч байжээ. Энэ мэдээ орон нутгийн сонинд цацагдаж Смоки баавгай супер од болсон байна. Смоки баавгайн эмчилгээнд санаа зовсон маш олон хүн захидал болон тусламжийн хайрцаг илгээжээ.
Эмчилгээ нь дууссаны дараа түүнийг Вашингтон дахь Үндэсний амьтны хүрээлэнд аваачжээ. Түүнийг нутгийн скаут хүүхдүүд амьтны хүрээлэнд хүлээж байсан байна. Тун удалгүй Смокиг ганцаардуулахгүйн тулд Голди нэртэй эм баавгайг бас түүний торонд нэмжээ. Тэд бамбарууш төрж Смоки баавгайн нэрийг авч явна гэж бодсон ч есөн жилийн турш ерөөсөө төл гараагүй тул 1971 онд Жижиг Смоки хэмээх нэг бамбарууш нэмж тэдэнтэй нийлүүлсэн байна.
Энэ үйл явцтай холбогдуулж Нью Йорк Таймс сонин “олон жил түймэртэй тэмцэх албанд ажилласан Голди гэдэг эхнэртэй Смоки гэх нөхөр жижиг Смоки гэсэн хүүхэд өргөж авсан ба эхнэр, нөхөр хоёр цусан төрлийн холбоогүй ч гэсэн Бэйр гэсэн адилхан овогтойг нь гайхсан хошин нийтлэл оруулж байжээ. Энэ нь түүнийг олны анхааралд ороход тус нэмэр болсон.
Үндсэн Смоки баавгай 1975 онд тэтгэвэрт гарснаар түүний албыг жижиг Смоки залгамжлан авсан байна. Жижиг Смоки 1990 оны 8 сарын 11-нд өөд болсноос хойш дахин амьд амьтан бэлгэдэл болон гарч ирээгүй аж. Гэвч Смоки өнөөдөр ч түймрээс сэргийлэхэд иргэдийг уриалсаар байгаа аж.

Эх сурвалж: Дэлхийн Монголчуудын Радио

СӨБ: Дөрвөн настнуудыг шинээр бүртгэхгүй, таван настнуудыг бүрэн хамруулна
СӨБ: Дөрвөн настнуудыг шинээр бүртгэхгүй, таван настнуудыг бүрэн хамруулна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.