Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн 4-5 настнуудыг эхний ээлжинд элсүүлэхээр болжээ. Ингэхдээ 4 настнууд дээр нэмэлт элсэлт авахгүй, таван настнуудыг бүрэн хамруулах аж. Харин цэцэрлэгт элсэх боломжгүй хүүхдүүдээ цэцэрлэгийн хувилбар сургалтад хамруулахаар болсон байна.
Харин 2,3 настай хүүхдийг үе шаттайгаар хамруулах ажлыг зохион байгуулж байна. Учир нь эмч, мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу 2,3 настай хүүхдийг Ковидын улмаас ямар нэг эрсдэлд оруулахгүйн тулд ийнхүү зохицуулалт хийгээд явж байна. Одоо 10, 11 сард томуугийн эрсдэлтэй үе байдаг. Жил бүр бага насны хүүхдэд томуугийн вакцин хийлэг. Иймээс вакцинд хамрагдсан байдал болон ковидын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээн дээр тулгуурлан 2,3 настнуудыг дараагийн ээлжид хамруулах шийдвэр гарсан.
Урьдчилсан тооцооллоор нийслэлийн хэмжээнд 4-5 настай хүүхдүүдийн 91 хувийг хамруулахаар ажиллаж байна. 5 настай хүүхэд СӨБ-д заавал суралцаж байж дараагийн шатны сургалтад суралцах ёстой учир зайлшгүй хамруулж байгаа. Энэ есдүгээр сард шинээр 13 цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болсон. Эдгээр цэцэрлэгт 55 бүлэг хамаарах ба өөрөөр хэлбэл эдгээр бүлгүүдэд 1325 хүүхэд шинээр хамрагдах боломжтой. Харин бүртгэлийн талаарх мэдээллийг эргэн өгөх болно.