Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИЙТЛЭЛИЙН МӨРӨӨР: Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх гэрлэн дохио, гарцгүй байсан замын асуудлыг энэ сард багтааж ШИЙДВЭРЛЭНЭ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
2 минут 54 секунд

Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх авто замыг өргөтгөл шинэтгэлийн ажилтай уялдуулаад хуучин хоёр эгнээ байсан зам, дөрвөн эгнээ болж, долоон метрийн өргөнтэй зорчих хэсэг хоёр талдаа 18 метрийн өргөн буюу нийт дөрвөн эгнээ хэсэг болж байгаа билээ. Хэдийгээр өргөтгөл шинэтгэлийн ажил явагдаж байгаа хэдий ч ойр орчмын оршин суугчдын хувьд түр гарц гаргалгаа байхгүйн улмаас иргэдийн амь нас аюулд учраад байсныг бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх замд нэг ч гарц, гэрлэн дохио байрлуулж, байршуулаагүй нь аюул дагуулж байгаа юм. Уг асуудлыг хөндсөн сурвалжлагыг энд дарж уншина уу.

Тэгвэл манай нийтлэлийн мөрөөр Баянзүрх дүүрэг Засаг дарга Н.Баярмөнх өчигдөр /2021.08.09/ тус газар очиж ажиллалаа. Улмаар Баянзүрх товчооноос Налайх хүртэлх гарцгүй замын асуудлыг шийдвэрлэж, Баянзүрхийн товчооноос Хонхор хүртэл замд хэд хэдэн гарц гарам, тэмдэг тэмдэглэгээг энэ сард багтааж хийж хэрэгжүүлнэ гэв.

Харин гарц, тэмдэг тэмдэглэгээ хийгдэх хүртэл иргэд гарцгүй газраар зорчиход хорооны иргэд болон замын цагдаа хамтран замын зохицуулалт хийж туслахаар болсон байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Иргэдээс ирж байгаа гомдлын ихэнх хувийг гарцны асуудал эзэлж байна. Нарайхын зам гэж нэрлэдэг энэ зам дээр долоон явган хүний гарц хийхээр болсон. Одоогоор хийгдсэн юм байхгүй байна. Үүнтэй холбоотой түр пост зогсоох хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажил дуустал пост зогсоох саналыг Цагдаагийн газрын даргад хэлсэн. Түр цагдаа зогсоох арга хэмжээ авна. Бүтээн байгуулалт хийгдэж дуустал орон нутгийн зүгээс гарц гаргалгаан дээр хүмүүс зогсооно. Иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал” гэлээ

Мөн БЗД-ийн 17 дугаар хорооны Засаг дарга Ж.Батбилэг “Иргэд хороо дүүргийг ажил хийхгүй байна хэмээн харж байна. Бидэнд тийм эрх мэдэл байхгүй байна. Хүч бололцоондоо тааруулаад холбогдох албаны хүмүүст уламжилсан байгаа. Үүний үндсэн дээр энэ сардаа багтаагаад долоон газар автобусны буудал, гэрэл дохиотой явган хүний гарцыг шийдэж өгөхөөр болсон. Хэсгийн ахлагчтай хамтран маргаашаас эргүүлийн ажил хийгдэнэ” гэлээ.

Х.Умаахан

Үдийн цай хөтөлбөр хэрэгжинэ
Үдийн цай хөтөлбөр хэрэгжинэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.