БШУЯ-наас зургаан настнуудын элсэлтийн бүртгэлийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр бага ангийн сурагчдын үдийн цай хөлтөлбөр хэрхэн хэрэгжих тухай мэдээллийг өглөө.
Тодруулбал, "Үдийн цай, үдийн хоол хөтөлбөртэй холбоотойгоор бүх асуудал шийдэгдээд явж байна. Үдийн хоолны хөтөлбөр цаашид тасралтгүй хэрэгжинэ. Үдийн хоолны цагийн үед хүүхэд аягаа солихгүй байх, өөр өөрийн гэсэн аяга, халбага ашиглах, гараа ариутгах, агаар сэлгэлт хийх зэрэг зохицуулалтыг дүрэм журам дээр тусгаж өгсөн" гэв.