Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Нэгдүгээр ангид элсэгчдийн регистрийг системд хийхэд хүүхэд автоматаар бүртгэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

2021-2022 оны хичээлийн шинэ жил ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс цахим болон танхимын сургалтаар эхлэх талаар БШУЯ-наас мэдээлсэн. Тэгвэл энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг зөвхөн цахимаар бүртгэх аж.

Энэ талаар, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Энэ хичээлийн жилд 80628 зургаан настан нэгдүгээр ангид орох бүртгэлтэй байгаа. Улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэн сурагчдыг 100 хувь цахимаар бүртгэх ажлыг зохион байгуулаад явж байна. Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол одоо тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульд нь хуваарилж байгаа.

Наймдугаар сарын 8-наас есдүгээр сарын 4-ний өдрүүдэд хамран сурах тойргийг тогтоох ажлыг хийж байгаа. Аймаг нийслэлийн боловсролын газрууд бүх бүртгэлээ цахим системд оруулна. Тэгээд сургуулиуд руугаа бүх зургаан настай хүүхдүүдээ хуваарилна. Сургууль нь элсэлтийн урьдчилсан бүртгэлээ баталгаажуулна. Бүх бүртгэл дууссаны дараа наймдугаар сарын 16-ны 9.00 цагт элсэгчдийн бүртгэл www.parent.edu.mn системд нээлттэй болно. Эцэг эхчүүд тухайн систем рүү орж, хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах алхамыг л хийнэ. “Танай хүүхэд энэ сургуульд сурах боломжтой байна. Та зөвшөөрч байна уу” гэсэн асуултууд байна. Энэ баталгаажуулалт наймдугаар сарын 25-ны 17.00 цаг хүртэл байна. Бүртгэл хаагдсаны дараа нэгдүгээр ангид хэчнээн хүүхэд авч байгаагаас анги хуваарилалтаа хийнэ гэсэн үг. Эцэг эхчүүд утасны дугаараа бүртгүүлснээр мэдээлэл очих болно. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд сургууль дээр элсэлтийн комисст хандаж болно. Элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 16-ны 09.00 цагт нээгдэж, наймдугаар сарын 25-ны 17.00 цагт хаагдана. Бид одоогоор хамран сурах тойргийн мэдээллүүдээ дэлгэрэнгүй байрлуулна" гэлээ.

ФОТО: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов
ФОТО: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.