Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Сайншанд суманд ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 9 дэх өдрөө гүйж байгаа ба одоогоор нийт 205 км гүйж, Дорноговь аймгийн Сайншанд суманд ирлээ.

Тэрбээр, "Одоогоор говиор хэт халж эхэлж байна. Халуун өдөр говьд гүйх хүндрэлтэй байх болов уу. Хоног хугацаагаа маш сайн төлөвлөөд гүйж байгаа. Ирэх есдүгээр сарын 17-нд барианд орохоор төлөвлөсөн. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хатуужил, өөрийгөө ялан дийлье, сорьж үзье гэсэн үүднээс гүйж байгаа. Өмнө нь гүйх байсныг түр хойшлуулаад энэ сарын 01-нээс гүйж эхэлсэн. Цаг хугацаа ингэж таарлаа. Биеийн байдал хэвийн одоогоор хэвийн. Баг бүрэлдэхүүний хувьд манай жагсаалын дарга ахлах ахлагч Бат-Оргил, мөн ахлах дэслэгч Номинжин нар ажиллаж байна" гэлээ.

Нэгдүгээр ангид элсэгчдийг 16-наас цахимаар бүртгэнэ
Нэгдүгээр ангид элсэгчдийг 16-наас цахимаар бүртгэнэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.