Токиогийн олимпын хотхонд Олимп эхэлснээс хойш анх удаа коронавирусийн голомтолсон халдвар илэрчээ.
Олимп зохион байгуулах хорооны мэдээлснээр Грекийн усанд сэлэлтийн багийн дөрвөн тамирчин, нэг гишүүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн олимпын наадамд оролцохоор ирсэн баг тамирчид, дэмжих ажилчид төлөөлөгчдөөс өчигдөр коронавирусийн халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ нь олимп эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Одоогийн байдлаар Олимптой холбоотой илэрсэн коронавирусийн халдварт тохиолдлын тоо 322-д хүрээд байгаа аж.