Энэтхэгийн нийслэл Дели хотод есөн настай охиныг бүлэглэн хүчиндсэн, хүн амины хэрэг үйлдсэн, хүчээр чандарласан гэх хэргээр иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Хүчирхийлэлд өртөж амиа алдсан охиноо чандарлахыг эсэргүүцэхэд Хинду шашны санваартан түүнийг сүрдүүлсэн гэж ээж нь хэлжээ.
Бүлэглэн хүчингийн гэмт хэрэг үйлдэн, хүн аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдийг цагдаа нар баривчилжээ.
Охины эцэг эх нь Дали хотын Нангал орчмын чандарлах газрын ойролцоо байрлах Лалын шашинтнуудын сүмийн гадаа гуйлга гуйж, амьдралаа залгуулдаг далицууд буюу Кастын системийн доод ангийн ядуу ард юм. Охин тэдний цор ганц хүүхэд байжээ.