Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Монголын шүүгч Э.Саруул байт харвааны финалыг шүүлээ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 19 секунд

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдлаа. Уг халз өрсөлдөөнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичлээ.

Тус тэмцээнд Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4-өөр хожин аваргалсан бөгөөд 22 настай залуу харваачийн ачаар Турк улс байт харваагаар анх удаа Олимпоос алтан медаль авсан юм.

Манай байтынхан энэ удаагийн Олимпт анх удаа шүүгчээ илгээсэн. Тэгвэл Монгол шүүгч финалын харвааг шүүн явуулсан нь ажлаа сайн хийж буйг гэрчилсэн явдал болов.

Э.Саруул Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ, мөн тэр жилээ Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байв. Харин энэ удаа зуны Олимпын наадмын финалыг шүүгч, дэлхийд данстай шүүгч болсноо харууллаа.

Японоос Монголд найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээр байгуулжээ
Японоос Монголд найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээр байгуулжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна