Ямайка Улсын гүйлтийн тамирчин Элейн Томпсон-Хера Токиогийн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд 10.61 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ.
Ийнхүү тэрбээр Америкийн тамирчин Флоренс Гриффит-Жойнерын 1988 оны Сөүлийн Олимпын үеэр буюу 33 жилийн өмнө тогтоосон амжилтыг /10.62 секунд/ шинэчилжээ.
Риогийн Олимпын 100, 200 метрийн төрөлд алтан медаль хүртсэн тамирчин Э.Херагийн хувьд 200 метрийн гүйлтийн тэмцээнд мөн оролцохоор төлөвлөж буй ажээ.
Бямба гарагт болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Ямайка улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг гурвууланг нь хүртсэн байна.
Тодруулбал, Бээжин, Лондоны Олимпын алт, Риогийн Олимпын хүрэл медальт Шелли-Энн Фрейс-Прайс 10.74 секундэд барианд орсноор мөнгөн медаль, Риогийн Олимпын хүрэл медалийн эзэн Шерика Жексон 0.02 секундээр удаалснаар хүрэл медалийн болзол хангажээ.