"Токио 2020" зуны олимпын наадам үргэлжилж байна. Мөн халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг албаныхан анхааруулсан. Тодруулбал, тэмцээнд оролцогчдоос 169 тохиолдол илрээд байгаа юм. Тэгвэл Токиод ирсэн сэтгүүлчид эхний 4 өдөр дараалан шүлсээр ПСР шинжилгээ өгнө. 5 дахь өдрөөс эхлээд 3 хоногт нэг удаа ПСР шинжилгээ өгөх аж. Тэмцээний талбай, дэвжээтэй ойр ажиллах зурагчин, зураглаач болон бусад ажилтнууд өдөр бүр өгч байна гэж Токиод ажиллаж буй сэтгүүлч Б.Онон мэдээлжээ.
Мөн Цэнгэлдэх бүрд ПСР шинжилгээ авах цэг байрлуулсан. Энэхүү цэгээс багц аваад, саванд нь хангалттай хэмжээнд шүлсээ хуримтлуулж, "Bar code"-г нааж, бүртгэлийн системд "ID card"-н дугаараар бүртгүүлнэ. Гэхдээ шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө ууж идэх юм, ус ч болохгүй. Шинжилгээнд өгөх дээжээ буцаагаад ПСР шинжилгээний цэгтээ өгөөд болох аж.