Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Амьсгалын 33 ширхэг аппарат тусламжаар олгосон Унгар Улсад гүн талархаж байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 25 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.29) Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Дэлхийн даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын халдварыг тогтоон барих, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг бид тэргүүлэх зорилтоо болгохын зэрэгцээ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэхүү сорилтыг даван туулахад хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэг нэн шаардлагатай энэ үед амьсгалын 33 ширхэг аппаратыг манай улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгож буй Унгар Улсад гүн талархлаа илэрхийлье” гэлээ.

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто "Хоёр орны олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа нь бүх талын хамтын ажиллагааны тогтвортой суурь болдог. Талуудын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Унгар Улсын зүгээс онцгой анхаарал хандуулж байгаа. Монгол Улсын “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм. Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, цахилгаан хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулаарай. Энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжсэн тохиолдолд усны менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээрх дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно" гэв.

Улаанбаатар хотын ногоон бүсийн ойд хүнс, эмийн ач холбогдолтой зургаан зүйлийн мөөг тархан ургадаг
Улаанбаатар хотын ногоон бүсийн ойд хүнс, эмийн ач холбогдолтой зургаан зүйлийн мөөг тархан ургадаг
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.