Юи Охаши Токиогийн олимпоос хоёр алтан медаль хүртлээ. 2015 онд хэт цус багадалтын улмаас спортоо орхих шахаж байсан Японы тамирчин Юи Охаши одоо хос алтан медальтай олимпийн аварга боллоо.Эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд Дэлхийн болон Олимпын аварга Унгарын тамирчин Кэтинка Хоссзуг ялснаар Юи Охаши нь Токио 2020 олимпоос Япончуудын хоёр дахь алтан медалыг хүртээд байсан юм.
Харин өнөөдөр зохиогдсон эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд өрсөлдөгчөөсөө 7 дойлын илүүтэйгээр барианд орж ирсэн тэрээр дахин нэг алтан медалийг авлаа.
С.Сувдансондор