
Токио-2020 олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Хэдий цар тахалтай хүнд, хэцүү цаг үед зохион байгуулагдаж байгаа хэдий ч олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болдог билээ. Тэгвэл өнөөдөр олимпын наадамд оролцогч 16 хүнээс коронавирус илэрсэн талаар зохион байгуулах хорооноос мэдээлэв. Гэхдээ тэдний дунд тамирчид байгаагүй аж. Одоогоор олимпт оролцогчдоос нийт 240 мянга гаруй шинжилгээ авсан бөгөөд 169 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна..