Токио 2020 зуны олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр Жүдо бөхийн төрөлд манай хоёр бөх зодоглож байна. Тодруулбал, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ шалгаруулж байгаа билээ.
Токиогийн татамид эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд эх орноо төлөөлөн зодоглож буй ОУХМ Б.Ганхайч хэсгийн эхний барилдааны чамгүй удаан хийж, нэмэлт цаг руу орсон ч иппон үнэлгээгээр өрсөлдөгч Мексикийн бөхийг буулган авсан бол. ОУХМ Б.Ганхайч 63 кг-ын гурвадугаар тойрогт Бразилын Кетлин Куадро хүч үзлэж ялагдлаа.