Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: 13 настайдаа олимпын аварга болж, 1936 оны рекордыг эвдлээ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 57 секунд

Токиогийн олимпын скейтбордын тэмцээн өнөөдөр боллоо. Энэ өдөр явагдсан эмэгтэйчүүдийн төрөлд Японы 13 настай охин Момижи Нишияа түрүүлж, олимпын скейтбордын аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байна. Энэ нь олимпын түүхэнд хамгийн залуудаа аварга болсон тамирчнаар шалгарч байгаа юм.

1936 онд 13 нас 267 хоногтой АНУ-ын шумбагч Марджори Гестринг Берлинд болсон олимпоор аварга болж, хамгийн залуудаа олимпын аварга болсон энэхүү амжилтыг тогтоож байсан бол өдгөө Момижи Нишияа энэхүү амжилтыг эзлээд байна.

Япончууд ийнхүү олимпийн шинэ спортын төрөлд хоёр аваргатай боллоо. Харин мөнгөн медалийг Бразилын Райсса Леал, хүрэл медалийг Японы Фүна Накаяама хүртжээ.

Эх сурвалж: CNN

ТОКИО-2020: Ц.Цогтбаатар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдана
ТОКИО-2020: Ц.Цогтбаатар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ