Хятадын Хенань мужид их хэмжээний хур тунадас орсны улмаас үер болж, 33 хүн нас барж, 200,000 гаруй хүн гэрээсээ нүүн гарсан байна. Аврах албаныхан үүрэг гүйцэтгэх үеэр нурангид дарагдсан гурваас дөрөв орчим сартай нялх хүүхэд олсон ба эх нь аюулд өртөхөөс өмнө хүүхдээ аюулгүй газар үлдээсэн байжээ.
Бяцхан охин 24 цагийн турш нурангид дарагдсаны дараа аврагчид түүнийг олсон нь энэ аж. "Би нялх хүүхдийн уйлах чимээ сонссон. Тэр мөчид аврагчид ирээд хүүхдийг аварч чадлаа. Түүнийг ээж нь илүү өндөр газар аваачсан. Гэвч өөрөө өөд болсон" гэж ноён Жао гэх амь үрэгдсэн эмэгтэйн гэр бүлийн гишүүн Southern Metropolis Daily сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.