Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг.
Гэвч жолооч нар орон сууц болон гэр хорооллын доторх замд анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцон байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал байсаар байна.
Иймд:
- Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтдаа байлгах,
- Авто машин ойртон ирж байгаа тохиолдолд хүүхдийнхээ гараас нь хөтлөх буюу тэврэх
- Авто замтай ойролцоо бага насны хүүхдийг тоглуулахгүй байх,
- Авто машины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
- Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
- Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зөвлөж байна.